БЭЭЖИН. /NHK/. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж буй цэргийн парадад оролцохыг хүссэн БНХАУ-ын урилгыг 20 гаруй улсын удирдагчид хүлээн авчээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, есдүгээр сарын 30-нд болох парадын урилгыг БНХАУ-ын Засгийн газар 50 гаруй улсад явуулсан байна.
Долдугаар сарын дунд үеийн байдлаар, 20 гаруй улсын удирдагчид, тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Кубын Ерөнхийлөгч Раул Кастро нар уг баярын арга хэмжээнд оролцохоо мэдэгдээд байгаа аж.
БНХАУ-ын Засгийн газар Японы Ерөнхий сайд Шинзо Абэд урилга явуулсан юм. Гэхдээ Абэ уг парадад оролцох эсэхээ хараахан шийдээгүй байна.
Өрнөдийн олон улс, тэдгээрийн дотор АНУ уг парадад оролцох эсэх нь эргэлзээтэй байна. 1989 онд ардчиллыг дэмжигч эсэргүүцэгчдийг хүчээр дарж байсан Тяньаньмэнийн талбайд цэргийн парад зохион байгуулах нь зохисгүй гэж тэдгээр улс үзэж байна.
Эх сурвалж:МОНЦАМЭ