Өнгөрсөн долоо хоногт орсон ширүүн борооны дараа үер бууж, 100 гаруй хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн хорогдох байранд орсон тухай Энэтхэгийн дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ. Баруун Бенгал мужийг дайран өнгөрсөн циклон болон үерийн улмаас 48 хүн амь насаа алджээ. Тус мужийн 10 мянган тосгонд бараг дөрвөн сая хүн хохирол амссан байна.
Үерт автсан бүсүүдэд эмнэлгийн тусламжийн 200 гаруй баг завиар очиж, устай холбоотой халдварт өвчин гарахаас сэргийлэх арга хэмжээ авч байна. Хойд Ражастан мужид үерийн үеэр 28 хүн амиа алдсан гэж бүртгэгдсэн бөгөөд аврагчид 10 мянга орчим хүнийг өндөр газар руу нүүлгэн шилжүүлжээ.
Мөн Манипур мужид хөрсний гулсалт болсоны улмаас нэг тосгон дарагдсан байна. Зургадугаар сараас есдүгээр сарын буюу борооны улирлын үеэр Энэтхэг жилийн хур тунадасны 80 хувийн авдаг юм. Сүүлийн өдрүүдэд Энэтхэгээс гадна Мяньмар улсад их хэмжээний бороо орж, үер буусан байна. Үер, хөрсний гулсалтын улмаас зарим бүсэд онцгой байдал зарлажээ. Түр байрнуудад 140 мянган хүн толгой хоргодож байгаагийн ихэнх нь Рохингя үндэстний Мусулманчууд гэж НҮБ-аас мэдээлжээ.
Эх сурвалж: www.eagle.mn