Охидын сонсох дуртай “Т-Аra” хамтлагийн Jiyeon- ийн талаар солонгосын хэвлэлүүд шуугисаар байна. Учир нь 22 настай Jiyeon өөрөөсөө 13 насаар ах 35 настай Lee Dong Gun гэх жүжигчинтэй болзох болсон байна. Тэдний талаар хэвлэлүүд нэлээд дээрээс шуугиж байсан ч хосууд саяхан өөрсдийнхөө харилцааг хүлээн зөвшөөрч, хэвлэлийнхэнд “бууж өгсөн” байна. Тэд саяхан нэгэн арга хэмжээнд хамтдаа оролцжээ. Энэ тэдний хамтдаа оролцсон албан ёсны анхны арга хэмжээ бөгөөд Jiyeon найз залуугийнхаа талаар хэвлэлийнхэнд “Тэр халамжтай байдаг, надад маш их санаа тавьдаг” хэмээн ярьсан байна. Харин жүжигчин залуу “Бидний харилцаа дөнгөж эхэлж байна. Хүмүүс биднийг эерэгээр хүлээж авсанд талархаж байна” гэжээ. Хосууд нэгэн кино зураг авалтын үеэр танилцаж ойр дотно болцгоосон байна.
Эх сурвалж: www.chuhal.mn