Ким Кардашианы сэлфи ном 32 мянган хувь борлогджээ

4kiv66d3gh3uiue4b3uvofh9iuРеалити шоуны од Ким Кардашианы өөрийн сэлфи зургаас бүтсэн номоо өнгөрсөн тавдугаар сарын эхээр худалдаанд гаргасан. Их Британийн Daily Mail сэтгүүлийн мэдээлснээр “Selfish” нэртэй энэхүү ном 9.97 ам.долларын үнэтэй бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд 32 мянган хувь борлогдоод байгаа гэнэ.

Түүнчлэн Amazon.com-ийн “Алдартнуудын гэрэл зураг” ангилалд байгаа номнуудаас хамгийн борлуулалт сайтай номоор  тус ном шалгараад байгаа аж. Гэхдээ Ким Кардашианы ном чансаагаараа нэлээд доогуур буюу 2075-д бичигджээ.

Сонирхуурлахад, Ким Кардашиан номоо албан ёсоор худалдаанд гаргахаас өмнө 500 хувь хэвлэж, нэг минутын дотор 60 ам.доллараар худалдаалж амжсан гэнэ.

3d02i4rpat3oqsrg33pdcd2hng

Эх сурвалж: www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …