Роналдугийн төлөө хагалгаанд орсон бүсгүй нас баржээ

32_5f5598b15010a4dfd3993de67ed5b2c3776592d6Бразилийн спорт сувгийн хөтлөгч, мисс 28 настай Андресса Урач гэх бүсгүй Португалийн шигшээ болон “Реал Мадрид” багийн тоглогч Криштиану Роналдугийн төлөө гоо сайхны хагалгаанд орж буйгаа өнгөрсөн дөрөвдүгээр сард твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Тэрбээр Роналдутай үерхдэг хэмээн мэдэгдэж “Энэ залууд миний өгзөг таалагдахгүй байгаа гэсэн. Тиймээс би өгзгөндөө силикон шахуулж, гуяа дуучин Рианнагийнх шиг болгохоор шийдсэн” гэж жиргэжээ. Хагалгаа амжилттай болсон ч бүсгүй шархаа даалгүйгээр  өчигдөр нас барсан тухай “TMZ”сайт мэдээллээ.

Нэг хэсэг Андресса Урачийг Бразилийн хамгийн сайхан бүсгүй, гоо сайхны хагалгаа хийлгэх шаардлагагүй төгс, үзэсгэлэнтэй гэдэг байсан юм. Урач, хайртай залуугийнхаа төлөө өөрчлөгдөхийг хүсч, 7000 фунт стерлинг төлж, гоо сайхны хагалгаанд орсон байна. Түүнийг нас барсны дараа гэр бүл нь Роналдутай харилцаж байсан мессеж зэргийг нь олон нийтэд дэлгэжээ.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …