Фергюсон хотноо онц байдал зарлажээ

7guut7onbfuf3a69es3hsi9p6mАНУ-ын Миссури мужийн захирагч Жей Никсон, Фергюсон хотноо болж буй зөрчил мөргөлдөөнтэй холбогдуулан өчигдөр 19.30 цагт онц байдал зарлаж, цагдаагийн ажилчдыг жагсаалыг хүчээр тарааж, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг баривчлахыг үүрэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Фергюсон хотын иргэд өнгөрсөн ням гаригаас эхлэн цагдаагийн ажилтан Даррен Уилсоны гарт амиа алдсан 18 настай Майкл Браун хүүг дурсч, тайван жагсаал зохион байгуулж байсан юм. Цагдаа нар тайван жагсаалыг хүчээр тараахын тулд даралттай ус ашигласнаас болж өчигдөр 15.00 цагийн орчимд мөргөлдөөн үүссэн билээ.

Хүүгийн аав Боб Браун “Цагдаа нар 100 гаруй хүнийг баривчилсан. Тэдний дунд өсвөр насны хүүхдүүд бий” гэж хэлжээ. Мөргөлдөний үеэр 18 настай Туроне Харрис гэх хүүг цагдаа нар бууджээ. Хүүгийн биеийн байдал тааруухан байгаа гэж “www.bellenews.com” мэдээлэв. Цагдаа нар хүүг гар буутай байсан учир аюулгүй байдлын үүднээс буудсан хэмээн мэдэгдсэн байна.

Харин хүүгийн аав “Хүү минь ухаангүй байна. Би хүүдээ итгэдэг. Цагдаа нар дахиад л өнгөт арьстай хүүг буудлаа. Энэ бүхэн хэзээ дуусах вэ” гэжээ.

www.shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …