ОХУ-ын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү Монгол дахь анхны бие даасан “Гэртээ хүрэх зам” тоглолтоо хийхдээ монгол фэнүүддээ хайртай бүсгүй О.Ариунзулыг албан ёсоор танилцуулж байсан билээ. Хосууд хамтран амьдарч байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр тун удахгүй гэрлэх гэж байгаа талаараа мэдэгдээд авсан. Мөн модель маань хөл хүнд болж хосууд удахгүй шинэ хүнээ өлгийдөн авч хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон. Тэгвэл ээж болоод удаагүй О.Ариунзул төрсний дараах зургаа цахим хуудаснаа нийтэллээ. Тэрээр “Байгаа бүх зүйлдээ баярлаж хажууд байгаа тэр сайхан үнэт агшин бүрийнхээ аз жаргалыг мэдэрч, ирээдүйн зорилгынхоо төлөө тэмцэх… Бэрхшээл болгоны цаана том амжилт бий шүү” хэмээн өөрийн зургаа нийтэлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн