Загвар өмсөгч Эндиго “Киви”-гийн Укатай болзжээ

watermark (1)Ээж болсноосоо хойш олон нийтийн газар ховор үзэгдэх болсон “Киви” хамтлагийн ахлагч Ука саяхан олны танил нэгэн залуутай болзжээ. Тодруулбал, тэрбээр топ модель Пүүжээгийн хамтаар “Гоёо” брэндийн нүүр царай болж, олонд танигдсан загвар өмсөгч Эндиго буюу Э.Энхболдтой болзсон байна.

Мэдээж та загвар өмсөгч залууг дизайнер гэргийгээсээ, Укаг чинээлэг нөхрөөсөө урвах гэж байна уу? гэж эмзэглэсэн байх. Гэвч үгүй. Тэд энэ удаа зөвхөн ажил хэргийн уулзалт хийж, нөхөрсөг яриа өрнүүлсэн гэнэ.

Тодруулбал, “Эмоци” продакшны жүжигчин Г.Нарансолонго дэлгэцийн шинэхэн уран бүтээлийнхээ хамтрагчаар Эндиго, Ука нарыг сонгон авсан аж. Энэхүү кинонд загвар өмсөгч, дуучин хоёр хосуудын дүр бүтээх юм байна.

11029477_682750495201945_5825980818328135767_nДашрамд сонирхуулахад уг кинонд “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа ч мөн тоглох сурагтай.
www.mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …