Ял завших гэж 10 жилд 13 удаа жирэмсэлжээ

912010ec825ff100bigХятадын 39 настай Зэн гэдэг эмэгтэй шоронд хоригдох ялаас зугтаах гэж 10 жилийн хугацаанд 13 удаа жирэмсэлсэн байна. Санхүүгийн луйвар хийснийхээ төлөө энэ бүсгүй 2005 онд бүх насаар хоригдох ялаар шийтгүүлжээ. Ял сонсгох үед жирэмсэн байсан бүсгүйг гэрийн хорионд оруулсан байна. Хэсэг хугацааны дараа эмэгтэй үр хөндүүлсэн ч дахиад жирэмсэн болжээ. Ийм байдлаар 10 жилийн хугацаанд Зэн 13 удаа жирэмсэлснээ  хүүхэдтэй болохыг хүссэн гэж тайлбарладаг байна.
Шинжаан Уйгурын өөртөө засах орны Урумчи хотын шүүх аргагүйн эрхэнд шоронд хорих ялыг эдлүүлэх шийдвэр гаргаснаар эмэгтэй бусдыг хохироосныхоо төлөө шоронд сууж эхэлжээ.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …