Кино найруулагч Алехандро Гонсалес Иньярритагийн найруулсан “Амьд үлдэгч” кинонд тоглохын тулд Леонардо ди Каприо өтгөн гэгчийн хууз сахал ургуулсан билээ. Сая сая хүүхнүүдийн шүтээн эрийн шинэхэн төрх олон бүсгүйд таалагдсан ч шаардлага өндөртэй зарим нэгэнд огтоос таалагдаагүй бололтой.
Дүрдээ хэт орсон ди Каприо зураг авалтаа дуусгасан хэдий ч бавгар сахлаасаа салахыг хүсэхгүй байгаа. Тэгвэл National Enquirer хэвлэлд мань эрийн хууз сахланд нохой бөөс олж харсан тухай нэгэн бүсгүйн хүүрнэл нийтлэгджээ.
Холливудын хууз сахалт, хөөрхөн залуу Лео бавгар сахландаа бөөсгүй гэдгээ яаран сандран мэдэгдсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn