Жилийн орон сууцны үнийн бууралт хамгийн доод түвшиндээ энэ сард хүрнэ. Учир нь 9-р сард хичээлийн шинэ жил эхлэж, ажил амралтын хугацаа дууссанаар байрны эрэлт хэрэгцээ огцом өсдөг аж. Энэ оны долоон сарын судалгааг танилцуулъя.
Улаанбаатар хотод орон сууцтай холбогдон хэрэгжиж буй 359 төслийн 48,768 айлын орон сууцыг борлуулж байгаа. Орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.5%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 10.2%-иар буурчээ. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ бага зэргийн бууралттай, хуучин орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна. Тодорхой хэлбэл, шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2,143,000 төгрөг болж өмнөх сараас 0.3%, өнгөрсөн оны мөн үеэс 4.4%-иар буурсан. Харин хуучин 2 өрөө байрны 1м.кв дундаж үнэ мөн долоон сарын байдлаар 90,838,000 төгрөг болж өмнөх сараас 1.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар тус тус буурсан байна.

Эх сурвалж: Барилга.мн