Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт наадмын хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байна. Харин айраг нэг аяга нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нэг литр нь 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Наадамчин олон “Энэ жилийн хуушуурны үнэ арай өндөр байна. Нөөцийн махаар хийсэн гэж телевизээр ярьж байсан. Тэгсэн хирнээ их үнэтэй байна. Мах нь ч бүр багасчихаж” гэсэн санал гомсдолтой байсан юм.
Л.Бадрах ugluu.mn