БНХАУ-ын хуучин дарга Зянь Зэминийг гэрийн хорионд оруулсан бололтой

cdea9877-dba0-4c5a-8d37-0e7775d8d02eБНХАУ-ын удирдагчид, удирдагч асан Зянь Зэ Минийгээ баривчилж гэрийн хорионд оруулсан тухай мэдээлэл шуугиан тарьж байгаа эхэллээ.
1989-2002 онд улсаа удирдсан тэрбээр шинэ дарга Ши Жиньпиний эсрэг томоохон үйл ажиллагаа явуулахыг оролдсон бололтой.
Хятадын Коммунист намын хуучин удирдагчид суудлаасаа буухаараа хөшгний араас удирдан чиглүүлдэг бичигдээгүй хуультай ч энэ удаа Зянь дарга Ши Жиньпиний эсрэг илт тэмцсэн гэлцэнэ.
Зянь Зэ Минийг хоёр хүүгийнх нь хамт хорьсон хэмээн хэвлэлд мэдээлэл өгсөн эх сурвалж нь мэдээлсэн аж. Тэднийг 8 дугаар сарын 15-наас ийн хорионд оруулсан бололтой.
Энэхүү мэдээллийг дэлгэсэн Epoch Times-ийн эх сурвалж нь “Хүн бүр Ши үнэн хэрэгтээ албан ёсоор Зянь Зэ Минийг саатуулахаас өмнө сэтгэл зүйн бэлтгэл өгөх”-өөр ийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа гэнэ.
Зянь Зэ Миний энэ хэрэг явдал Жоу Юнкан, Бо Силай нарын намын экс дарга нарын хэрэгтэй холбоотой бололтой. Хятадын одоогийн удирдлага өрсөлдөгч бүлэглэлийнхнийг хэлмэгдүүлсэн гэх яриа байдаг.
Тэгвэл энэ удаа улс орныхоо нэгдүгээр хүн байсан удирдагчаа ч ийнхүү “далд хийсэн” бололтой. Зянь Зэмин Ши Жиньпиний улс төрийн хүрээн дэх өргөн эрх мэдлийг задлах аргыг эрэлхийлсэн боловч чадаагүй гэх яриа ч байна.

Ерөнхийдөө Хятад улсыг удирдаж эхэлсэн цагаасаа авилгачидтай тэмцэх нэрийн дор ХКН дахь өөрийн эсрэг бүхнийг дарах Ши Жиньпиний бодлого энд хүрээд улам өндөр авч байгаа нь энэ бололтой.
89e7cea4-486c-49e2-bd0c-3082d14d31c5
М.Баяр
Зураг дээр: БНХАУ-ын сүүлчийн гурван дарга, Зянь Зэмин /1989-2002 он/, Ху Жиньтао
/2002-2014 он/, Ши Жиньпин
/2014 оноос хойш/

www.gereg.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …