МАН-ын дэд сайдуудыг чөлөөлжээ

63585Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлжээ. Тодруулбал, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өчигдөр Ерөнхий сайдын зөвлөх намрын ээлжит чуулганаар сайд нарыг хэлэлцүүлж, Засгийн газрыг бүрдүүлэхээс аргагүй байгаа талаар мэдээлэл хийсэн билээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …