Хоёр настай охины цогцосыг байшингийнх нь дээврээс олжээ

2BAA947900000578-3210251-image-m-59_1440555864442Охиноо алга болсоноос хоёр цагийн дараа түүний цогцсыг дээврийн хөндийгөөсөө олсон байна. Түүнийг аав нь олсон бөгөөд маш их цочирджээ. АНУ-ын Викториа мужийн зүүн хойд хэсэгт байрлах Орам Мидура дүүрэгт байрлах гэрээсээ 3 цаг 15 минутад охиноо алдсан мэдээллийг өгсөн байна. Цагдаагийн ажилтан ирж мэдүүлэг аван эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэний дараа 5,30 минутын үед охины цогцосыг дээврийн хөндийгөөс олсон аж. Охины ээжийн мэдээлсэнээр “Үд дундын үед охиноо унтуулан орон дээр нь тавьсан бөгөөд эргээд шалгах үед байхгүй байсан аж. Түүнийг хайж эхэлсэн ч олдохгүй байсан бөгөөд түүний дараа цагдаад мэдэгдсэн” гэжээ. Түүнийг эрэн хайж ажиллагаанд тосгоны 200 гаруй иргэн оролцсон байна. Түүнийг санаатайгаар алсан байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …