Сэтгүүлч зураглаач хоёрыг шууд нэвтрүүлгийн үеэр буудан хөнөөжээ /бичлэг/

_85203371_brycewilliamsfacebookАНУ-ын Виржиниа хотод шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, зураглаач хоёрыг буудан хөнөөжээ. Сэжигтэн болох Брайс Виллиамс /ажилчдын дууддаг байсан нэр/ нь уг сэтгүүлчдийг арьс өнгөний үзэл гаргасан хэмээн мөн өөрийнх нь ажлаас гарах болсон шалтгаан гэж үзэн ийнхүү хөнөөсөн байна. Брайс болон хөнөөгдсөн сэтгүүлч нь  WDBJ7 ажилладаг байсан аж. Брайс ажилд ороод жил гаруй хугацааны дараа ажлаас халагдсан бөгөөд халагдахдаа цагдаагийн ажилтнуудын тусламжтай телевизийн байрнаас хөөгдөн гарсан байна. Хамгийн сүүлд ABC телевиз рүү 23 хуудас мэдээлэл явуулсан байсан ба үүндээ ” Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, мөн хүчирхийллийн хэргийг үзэн ядаж байна. Цаашдаа эдгээрийг тэвчихгүй нь. Цагаан арьстнуудаа та нарын хүсээд байгаа арьс өнгөний дайныг эхлүүлээд өгье” гэх утга агуулсан байсан аж.

_85200479_parker_ward976Хөнөөгдсөн сэтгүүлч Alison Parker болон зураглаач Adam Ward нар нь ажилдаа маш сайн байсан бөгөөд үргэлж гар нийлэн ажилладаг байсан байна. Сэтгүүлч нь эрэн сурвалжлах нэвтрүүлгийг түлхүү хийдэг байжээ. Сэжигтнийг баривчлахаар цагдаа нар бүсэлсэн байх үед сэжигтэн өөрийгөө буудан амиа хорлосон аж.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Дуучин Б.Нацагдорж “Зөн” шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо

Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ …