“Танай шүүх надад хамаагүй”

Нийгэмд дуулиан дэгдээхийн хэрээр шүүх хэрхэн шийдэх нь олон түмэнд хүлээлт үүсгэж буй Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр товлосон ёсоор эхэлсэн ч хойшиллоо. Өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан шүүх хурлыг цагдан хорих 461 дүгээр ангид хийх байсныг өмгөөлөгчид нь чадлаараа эсэргүүцсээр шүүхийн танхимд хийлгэх болсон билээ.

387b5948175cf5d0b348cd37f56113c2original

Нээлттэй явагдах тус шүүх хурлыг сурвалжлахаар өглөөний 10 цагт очтол сэтгүүлч сурвалжлагчид камер сэлтээ зэхэн,хэдийн байраа эзэлснээс гадна гэрчүүд, шинжээчид, ажиглагчид гээд багтаж ядсан олон хүн цуглажээ. Шүүгдэгч Л.Гансүх нарыг Тахарын алба урьчилан хорих төвөөс өглөөний 08.15 цагт шүүхэд хүргэж ирсэн байв. Бидэнд олдсон мэдээллээр Л.Гансүх 461 дүгээр хорих ангид шүүх хурлаа хийлгэхгүй хэмээн бусад өмгөөлөгчдөд хошуу хүргэн тэрүүхэндээ бас зохицуулалтыг хийж суусан гэх.

38ec29dfa9ba2ea03a8964f060888248original

Шүүх хуралдаан 10.30 цагт эхлэхэд танхимд чихэлдсэн сэтгүүлчдээс шууд дамжуулахаар бичгээр хүсэлт гаргасан Eagle, “TV9”телевизүүдийг үлдээж, бусдыг нь “Нээлттэй шүүх” танхимд оруулж, дэлгэцээр бичлэг үзүүлэх болов. Хавтаст хэрэг нь гэж давхарлаж өрөөстэй тоймгүй олон юм харагдана.Шүүх хурал дэгийн дагуу ирцээ танилцуулан эхэлж, гэрч Жигжид Монгол улсын хилээр гарсан тул ирэх боломжгүй, шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Цэрэнжээ шүүх хурал давхацсан тул ирээгүйг тайлбарлав. Шүүгдэгч Л.Гансүх өмгөөлөгч Ц.Цэрэнжээ ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулж өгөхийг, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг илэрхийлсэн тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний эцэст “Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж байгаа тул өмгөөлүүлэх эрхээр хангагдсан” гэж үзэж, шүүх хурлыг үргэлжлүүлэх тогтоол гаргалаа.

3ed3ec586724789c109d56882334c5ecoriginal

Тус тогтоолд эгдүүцсэн шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзэж байгаа тул татгалзлааамаар илэрийлсэн юм. Энэ тохиолдолд ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэх эрхтэй тул шүүх бүрэлдэхүүн энэ талаар шийдвэрээ гаргахаас өмнө, өөрөөр хэлбэл шүүхийн алх дуугараагүй байхад өмгөөлөгчид хурлын танхимыг орхин гарч одов. Энэ үед өмгөөлөгчид шүүн таслах ажлын журмыг бүдүүлгээр зөрчлөө гэх шивэр авир танхимд сонсогдож байлаа. Үүнээс хойш шүүх хурлын танхимд өмгөөлөгчдийг бусад нь бүтэн таван цагийн турш чилийтэл хүлээсэн. Өдөржин хурал сахисан сэтгүүлчид дор бүрнээ нүд чихээ соотойлгон, бас ч үгүй нааш цааш эргэлдсээр шүүхийн байранд шинэ мэдээний эрэлд хатав.

55b67f805822a65f808da8df59884511original

Энэ хооронд Х.Идэр шүүгчийн туслах нь өмгөөлөгч Ц.Баасандоржийг шүүх хуралд ирэхийг хүсэхэд “Идэр яриулж байна уу? Тэрэнд хамаагүй. Алдар /тус шүүхийн ерөнхий шүүгч/ мэднэ. Битгий байн байн залгаад бай” хэмээн дургүйцлээ илэрхийлэн утсаа шидэлж байгаа тухай олж мэдлээ. Ерөнхий шүүгчийн туслахын өөдөөс “Танай шүүх бидэнд хамаагүй. Биднийг хүсэлтээ бичгээр гаргаагүй байхад шийдвэр гаргадаг юу вэ. Наад Алдартаа утсаа өгөөтөх. Би Алдартай яримаар байна” гэж Ц.Баасандорж өмгөөлөгч дуугаа өндөрсгөн зандарч гарч. 15.30 цагт Шаравнямбуу өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн өргөдлөө бичгээр авчирч өгөхөд бусдыг нь одоо л ирэх байх гэсэн хүлээлт үүслээ. 16.20 цагт тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар татгалзлыг хүлээж авахаас татгалзсан захирамж гаргаснаар шүүх бүрэлдэхүүн хурлыг үргэлжлүүлэх болов. Шүүгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нар хуралд ирээгүй тул 16.45 цагт “ Шүүх хурлыг 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарын өмгөөлөгчдөд ЭБШХ-ийн 77 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 768 000 төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэснээр шүүх хурал өндөрлөсөн юм. Энэхүү шийдвэрийг хүлээж байсан мэт өмгөөлөгч Ц.Баасандорж шүүгчдэгчдийг цагдан хорих 461 дүгээр анги руу хүргэх машин хөдөлмөгц бичгээр гаргасан хүсэлтээ барьсаар шүүхийн хаалгаар оров.

1b6272a5f3ced6ef132c9385896262feoriginal

Нэг ийм нөхөдтэй л шүүх өдөржин “муур хулганадаж” өнжлөө. Шүүхийн амьдралыг, хүндрэл бэрхшээлийг нь бид ойлгодоггүй, мэддэггүй юм байна. Тэнд хуульчид нь дураараа дургиж, хууль шүүхийг гутааж байна.

Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүхийг өнөөдөр дурын өмгөөлөгч басамжлан, шүүн таслах ажиллагаагаар даажигнадаг болжээ. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, ёс зүй гээчээ уландаа дэвсэлж, шүүхэд дур зоргоор авирлаж, гутаан доромжилж байгаа энэ мэт хуульч сэтэртнүүдтэй хариуцлага тооцдог байгууллага эрхбиш бий гэж найдна.

Шүүхийн байшингийн ард нуугдчихаад, шүүгчидтэй утсаар яриул гэж занаж, хүссэн шийдвэрээ гаргуулах гэж дураар авирлаж, үүндээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байдаг хуульч, өмгөөлөгч байж болох уу? Энэ нөхцөлд хуульчийн ёс зүй зүй ёсоор яригдах нь зүйд нийцэх болов уу.

Шүүн таслах ажил бол төрийн үндэс. Шүүх бол мэдлэг чадвар дорой Баасандоржтонгуудын зайдагнаж тоглодог газар биш. Өдрөөс өдөрт эгнээ нь өсөн нэмэгдэж байгаа мянга мянган өмгөөлөгчдийн нэр хүндийг шившиглэж, нийгэмд үзүүлэн болгож байгаа улс төрчдийн утсан хүүхэлдэйнүүдэд хуульчдын ой гутаж байгаа нь лав. Шүүх нь нээлттэй, шүүгчид нь ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн, шинэчлэгдэж байгаа шүүхэд очиж очиж нэг өмгөөлөгч тонгочно чинээ санасангүй. Хуульчид нь ийм байхаар жирийн иргэд яах болж байна вэ? Ийм бусармаг өмгөөлөгчдийн эрх үүрэгтэй нь хариуцлага тооцдог Өмгөөлөгчдийн холбоо анхааралдаа авах биз ээ.

25a38752fbb84c833470ff3f7bd5dba1big 7fa05615d5eb82cd7d89b27ba61ef095bigЗ.ҮНЭНБАТ

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …