Юта Аризона мужийн хил дээр үерийн улмаас зургаан хүн ор сураггүй алга болж долоон хүн амиа алджээ. Хохирогчид бүгд хүүхэд эмэгтэйчүүд байсан бөгөөд хамгийн бага нь дөрвөн настай хүү байсан байна. Гэнэт орсон хүчтэй борооны улмаас үер болж их ус хавцлыг даган орж ирсэн бөгөөд зам дээр явж байсан хоёр машин үерт өртсөн байна. Машинд явж байсан иргэд Христэд итгэгчид Хожмын үеийн гэгээнтнүүдийн бүлгэмийн хүмүүс байсан аж. Машинд 16 хүн явж байснаас долоо нь нас барж зургаа нь ор сураггүй алга болж гурав нь амьд олдсон гэж захирагч Кевин Барлов мэдэгдлээ.
Б.Нараа