Пол Маккартни хоёр цомог гаргана

99e541aef2fd5fe6great
The Beatles хамтлаг таран бутарснаар сэр Пол Маккартни сэтгэл санааны маш хүнд байдалд орсон ч уран бүтээлчийн замналаа дуусгавар болгоогүй билээ. Хөгжимчин эр 40 гаруй жил уран бүтээлээ бие даан туурвиж байгаа бөгөөд энэ хугацаанд 19 цомог гаргажээ. Олон нийтийн зүгээс маш их дэмжлэг авсан зарим нэг синглүүдээ Маккартни дахин хэвлэхээр шийдсэн байна.

Хэд хоногийн өмнө тэрбээр бие даасан хоёр ч цомог болох Ebony & Ivory, Pipes of Peace цомгуудаа дахин хэвлэнэ гэдгээ зарлав. Шинэчлэгдсэн цомгуудын танилцуулга ирэх сарын 02-нд болох аж. Пол бас нэгэн гэнэтийн бэлгийг барихаар болжээ. Тэрбээр дуучин Стиви Уандертэй хамтарч Ebony & Ivory дууг шинээр дуулсан байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …