Өнгөрсөн дөрөвдүгээр сард Балба улсад сүүлийн 80 гаруй жил гараагүй хүчтэй газар хөдлөлт болж 8000 гаруй хүн амь насаа алдаж, 20 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ хэрэг гарсны дараа Балбын Засгийн газар Эверестэд аялж, авиралт хийж байсан хүмүүсийг буулган, гурван сарын хугацаанд хориг тавьж байсан. Харин тус хоригийг өнгөрсөн сарын 25-нд цуцлан хамгийн эхэнд авирах уулчнаар Япон улсын уулчин Нобуказу Курики тодорсон. Гэсэн ч тэрбээр энэ сарын 04-ний өдрөөс эхлэн Эверестийн оргилд хүрч чадалгүй нутаг буцсан байна.
Учир нь Нобуказу Курики Эверестэд авирах үедээ маш их даарснаас болж есөн хуруу нь ажиллагаагүй болжээ. Уулнаас буусан даруйдаа тэрээр ажиллагаагүй болсон хуруунуудаа тайруулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн аж. Тэрээр хэлэхдээ “Хуруугаа алдсандаа харамсч буй ч ноён оргилд хүрч чадаагүйдээ илүү харамсч байна” гэжээ.
Эх сурвалж: times.mn