Анжелина Жоли 38 кг болтлоо турж эцжээ

2a0bf74e572197d77a2ab289f49b2e48Холливудын од Анжелина Жоли 38 кг болтлоо турж эцэн, нөхөр Брэд Питт нь яахаа мэдэхээ больжээ. Брэд Питт эхнэрээ эмнэлэгт хэвт гэж гуйгаад ч дийлэхгүй байна.
Уг нь Брэд хайрт гэргийдээ зориулж хувийн тогооч, фитнесийн дасгалжуулагч хөлсөлсөн ч нэмэр болсонгүй. Эдгээр мэргэжилтэн хичнээн мэрийгээд ч Анжелинаг хэвийн жинд нь хүргэж чадсангүй.
Одоо Анжелина Жолийн биеийн жин 38 кг байна. Иймээс Брэдийн ганц найдах юм эмч нар, тэдний тусламжтайгаар эхнэрийнхээ анорекси өвчнийг эмчлүүлэхийг хүсч байна. Гэвч Анжелина эмнэлэгт хэвтэхээс татгалзсаар байгаа аж.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдэгдсэнээр Брэд Пит эхнэрээ аврахын тулд эцсийн аргаа хэрэглэжээ. “Брэд хэдэн сарын турш Анжелинаг аврах гэж оролдсоор байна. Одоо тэр гэргийдээ болзол тавьсан. Хэрэв эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхгүй бол хүүхдүүдээ аваад сална гэж Брэд шаардаж байгаа. Тэр эхнэртээ үнэхээр хайртай, харин Анжелина эрүүл мэнддээ хөнгөмсөг ханддаг нь түүнийг их айлгадаг” гэж алдартай оддын ойр дотны нэгэн хүн сонин хэвлэлд ярьжээ.
эх сурвалж: www.mnews.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …