Долоон хүүхэдтэй хятад айлыг 700 мянган юаниар торгожээ

family-of-9-breach-one-child-policy-1Хятадын шүүх нэг хүүхдийн бодлогийг зөрчин долоон хүүхэдтэй болж улмаар олон жил нууж явсан хэмээн Бээжингийн нэгэн гэр бүлийг 700 мянган юаниар торгох шийтгэл оноожээ. Тонгжоу дүүрэгт амьдралаа эхэлсэн эхэнр нөхөр хоёр анхны хүүхдээ 1984 онд төрүүлжээ. Эхний гурван хүүхэддээ яаж ийгээд төрсний гэрчилгээ иргэний үнэмлэхийг нь авч өгч чадсан бол удаах дөрөвт нь ямар ч бичиг баримт байдаггүй гэнэ. Гэхдээ л тэднийгээ бас яаж ийгээд өөр дүүрэгт цэцэрлэг сургуульд оруулж чаджээ. Гэсэн ч нэг хүүхдийн хуулийг зөрчиж байсан нь илэрсэн тул засаг захиргааны шийдвэрээр дөрвөн хүүхдийг нь сургууль цэцэрлэгээс хасаад эцэг эхийг нь 700 мянган юаниар торгожээ. Том дөрвөн хүүхэд нь ийнхүү ямар ч ирээдүйгүй болж насан туршдаа хар ажил хийж амьдрах хувь тавилантай тулгарчээ. Мөн бичиг баримтгүй тул гэрлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалд ч хамрагдаж чадахгүй гэнэ.

NUUTS.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …