Саймоныг 100 наслахыг ерөөжээ

798tqb84tjmbrd2tovhcgbnr3c“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэлл өчигдөр 56 нас хүрсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө Лондон хотноо байрлах “Chelsea” гэх шөнийн клубэд тэмдэглэж, 50 гаруй зочин уригджээ.

Хүндтэй зочдын нэг Саймоны сүйт бүсгүй Лорен Сильвермэн инстаграмдаа “Хонгор минь 100 наслаарай. Тэрнээс өмнө үхэхийг зөвшөөрөхгүй. Эрик бид хоёрын дэргэд олон жил байгаасай” хэмээн бичжээ.

Тэрбээр Саймонд тоглоомон машин бэлэглэсэн бөгөөд “Хөгжилтэй байхын тулд энэ машиныг худалдан авсан” гэсэн бол Саймон твиттертээ “Анх удаагаа л тоглоомон машин бэлгэнд авлаа. Ээжийнх нь бэлэглэсэн машиныг хүүдээ өгөх болно” гэж жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …