Жонни Депп “Оскар”-аас татгалзахад бэлэн

 953c0d2054bba218greatХолливудын нэрт жүжигчин Жонни Депп “Хар мөргөл” кинонд тоглосныхоо төлөө “Оскар”-ын шагнал хүртэх эсэхээ огтхон ч сонирхохгүй байгаа гэдгээ өгүүлжээ. Кино шүүмжлэгчид түүнийг энэ дүрээрээ уг шагналыг авч мэдэх юм гэж хэлж байгаа билээ. Камерын өмнө өнгөрүүлсэн 30 орчим жилийн дотор Депп өөрийн унаган ичимхий зангаасаа ангижирч чадаагүй бөгөөд олны өмнө гарч үг хэлэхийг ч мөн сураагүй гэнэ шүү.

Мань хүн шагнал авбал хэлдэг уламжлалт үгнүүдэд бэлтгэж байгаа эсэх талаар асуусан сэтгүүлчдийн асуултад үг хэлэх дургүй гэдгээ онцолжээ. “Ер нь бол би энэ шагналуудыг авахыг хүсэхгүй байна. Тэд намайг өмнө нь гурван ч удаа уг шагналд нэр дэвшүүлж байсан. Энэ нь л надад хангалттай зүйл” хэмээн Депп өгүүлэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …