Нарны замыг 19-р хорооллын замтай холбох нүхэн гарц ашиглалтад орлоо

526499b5021211651b96b84afe6d2fedНарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, 58,18у/м төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон 22у/м нүхэн гарц ашиглалтад орлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал 800 маш/цаг, 19-р хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэсэгт тээврийн хэрэгсэл явах гол замуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, хотын баруун хэсгийн замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлснээр төвийн хэсгийн авто машины хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж тооцоолж байна.

Шинээр барьсан 1,5км замын зорчих хэсэг нь 7м өргөн 2 эгнээтэй бөгөөд 1,5м явган хүний зам, 0,5м ногоон байгууламжтай, зам дагуу бүрэн гэрэлтүүлэгтэйгээс гадна 3м өргөн дугуйн замтай. Мөн төмөр зам доогуурх нүхэн гарц нь жижиг тэрэг явахад зориулагдсан бөгөөд 2,5м өндөртэй, 4м өргөнтэй хос 2 эгнээтэй 22 м урттай юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …