Холливудын од Анжелина Жоли 11-р сард гарах алдарт “Vogue” сэтгүүлийн шинэ дугаарт зургаа авахуулж, гэр бүлийн амьдрал нь төгс биш талаар ярилцлага өгчээ. 40 настай Анжелина энэ удаа 6 хүүхэд болон нөхөр Брэд Питтийн хамт зураг авалтад оролцсон байна.
“Мэдээж, Брэд бид хоёрт хүндрэл, бэрхшээл тулгардаг. Гэхдээ бидний амьдрал хамтдаа тоглосон шинэ кинон дээрх шиг биш” хэмээн Анжела тайлбарлав. Сонирхуулахад, алдарт хосын хамтран тоглосон “Ногоон эрэг” киноны нээлт 2015 оны 11-р сарын 5-нд болох юм байна.
“Бид өөрсдийн сайхан амьдралаас хальж гаран жирийн гэр бүлийн харилцаанд байдаг зовлон шаналалыг харуулахыг хүссэн юм. Энэ нь бидэн шиг гэр бүлийн хост аюултай байж болох ч амьдрал богинохон шүү дээ” гэж Анжелина Жоли ярьжээ. Шинэ киноны зураг авалтыг тэд бал сарынхаа үеэр эхэлжээ. Гэтэл кинонд гүн хямралд орсон гэр бүлийг харуулдаг билээ.
Түүнчлэн Анжелина “Манай хүүхдүүд сургуульд сурдаггүй. Бүгд гэрээр сурдаг, тус тусдаа гэрийн багштай. Мэддокс, Пакс, Захра нар төрөлх хэлээ судалдаг” хэмээн өгүүлэв.
Өнөр өтгөн өрх бүлийн тэргүүн Брэд Питт энэ удаа шинэ мотоциклоо унаж иржээ. Тэрбээр өнгөрсөн сард Дэлхийн II дайны үеийн энэ мотоциклыг худалдан авчээ, бодвол нацистууд унаж байсан байх.