Хүмүүс ээ, сэрэмжтэй бай! “Facebook”-т алдаа гаргаснаас болж төрсөн ганц охиноо үүрд алдсан эхийн уй гашуу хэмжээлшгүй.
Интернэт, нийгмийн сүлжээ тустай ч бас сөрөг талтай. Зарим талаар аймшигтай хор уршигтай гэж хэлж болно. Үүнийг нэгэн ээж өөрийн гашуун туршлагаар баталж байна.
“Facebook”-т цагийг өнгөрөөх дуртай энэ ээж өөрт нь ирсэн найзын хүсэлтийг хүлээн авахын өмнө судалдаг байжээ. Аятайхан зурагтай, эерэг сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсийг найзаар авахаас огт татгалздаггүй байсан, тэгээд л мартаа. “Ер нь юу л болов гэж” хэмээн тэр боддог байсан биз.
Гэвч тийм биш. Охиноороо бахархан гайхуулдаг ээж “Facebook”-т түүнийхээ зургийг байнга тавьдаг байж. Тэр бүү хэл охиныхоо сурдаг сургуулийнх нь интернэт хуудсыг ч өхөөрдөм үрийнхээ зурагтай холбоод өгчихөж. Ингээд л хөөрхий ээжийн амьдрал аймшиг болон хувирчээ.
Яагаад гэвэл, найзын жагсаалтандаа саяхан нэмсэн Нүүрномын үл таних найз нь түүний бяцхан охины зургийг хуулж авснаар барахгүй гаж этгээдүүдэд илгээжээ
Хамгийн аймшигтай нь хүний үнэргүй амьтан энэ зургаа “Шинэ бараа. 6 настай охин, хүрэн нүдтэй, буржгардуу үстэй. Эрүүл саруул, үнэ нь 50’000 доллар” гэж тайлбарлан илгээсэн байна.
Хөөрхий ээж хичээл тармагц хүүхдээ авахаар сургууль дээр иртэл охин нь алга. Бүх багш, найз нөхөд, танилууд руугаа утастаж, сэргийлэх цагдаад хандаад ч нэмэргүй.
Иймээс болгоомж сэрэмжтэй байцгаа! Үр хүүхдүүдийнхээ зургийг интернэт, нийгмийн сүлжээнд хамаагүй бүү постол! Сургууль, гэрийн хаягаа интернэтэд хэзээ ч бүү тавь! Хүний наймаачид, гаж донтнуудаас болгоомжил!
www.mnews.mn