Авсанд хэвтүүлэх сэтгэлзүйн үйлчилгээ

4jcjdtqti6lsfqiucc0ummp5icАмиа хорлох бодол тээж байгаа хүмүүст туслалцаа үзүүлэх төвийнхөн сэтгэл санааны гүн гутралд орсон хүмүүст үхэл гэж чухам юу байдгийг биеэрээ мэдрэхийг санал болгож байгаа аж. Үүний тулд тэдгээр үйлчлүүлэгчдийг 10 минутын хугацаанд авсан дотор хийж түгждэг байна. БНСУ-д байдаг тус төвөөр үйлчлүүлэгчид гэрээслэл үлдээж, ойр дотныхондоо сэтгэлийн үгээ илэрхийлсэн захидал бичдэг.
Тус төвд хандагсдын дотор оюутнууд цөөнгүй байдаг гэнэ. Тэд хичээлийн ачааллаа дийлэхгүй байгаа учир амиа егүүтгэх бодлыг тээдэг аж. Мөн санхүүгийн асуудалд орсон дунд насны хүмүүс цөөнгүй тааралдана. Бас гэр бүлийнхэндээ лай болохыг хүсдэггүй өтөл насныхан ч байдаг юм.
Үхлийг жинхэнэ утгаар нь мэдэрснээр тэд сэтгэл санаагаар унахаа больж, элдэв асуудлаасаа чөлөөлөгддөг гэнэ шүү. Хүмүүс үхэл гэж чухам юу вэ гэдгийг ойлгож, мэдрээд зогсохгүй амьд байгаа цагт боломж заавал байдаг гэдгийг ухаардаг аж.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …