Үхрийн булууны ясны ид шид

11225449_819993918053809_7389597244206077983_nЯсны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийн яс бөгөөд тэр дундаа идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байна. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бэх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдгийг эрдэмтэд хүртэл нотлосон. Энэхүү ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууц өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна.

Сонгож авсан ясыг чанахад тохируулан тайрч бэлтгэж болно. Хэрвээ ядаргааны ясны шөл гаргаж авмаар байвал ясыг сайтар шулаарай. Хэт их махтай нь чанавал ясны чөмөгний жинхэнэ эрдэс бодис махны чанарт дарагддаг байна.

Ясыг хүйтэн усанд хийж 3-4 цаг зөөлөн гал дээр чанах бөгөөд
шөлний дээр тунасан өөх тосыг байнга шүүж авна.

Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай зузаан байдаг тул ийнхүү олон цаг буцалгаж чанаж байж ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисыг задладаг аж. Шаардлагатай бол бүтэн их хэмжээний усанд бүтэн өдөржин буцалгасан ч болно. Тэр тусмаа та амт, чанар сайтай сайхан шөл гаргаж авна. Буцалгах хугацаандаа огтхон ч давслах хэрэггүй.
Ясны шөлийг жинхэнэ өөрийнх нь амтаар гаргаж авна гэсэн үг. Харин тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөц их ялгарсан цайвар бордуу шөл болдог.

Олон цаг буцласан ясны шөлийг амсахад хөлс гарам сайхан амттай байвал бүтэн сармисны хумс, давс, хар перц, сонгино, ногоон сонгино, лаврын навч хийж 20-30 минут буцалгаж амт, чанар оруулна.

Зүүн ази, солонгос, хятадууд ясны шөлөн дээр дүпү, байцаа, майлз, далайн байцаа, чинжүү хийж иддэг бөгөөд эдгээр нь эрдэс баялагийг улам арвижуулж өгдөг байна.

Түүнчлэн цагаан гаа, хатаасан улаан чавгийг хийж чанахад дархлаа сайжирч, чалх сайтай болдог хэмээн үздэг. Энэ нь ч үнэний ортой ажээ.

Ясны шөлийг амтлаад дангаар нь идэхээс гадна гоймон, будаа, ногоо зэргээр хачирлан идэж бас болно.

Эх сурвалж_1000 жор.мн

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …