“Хадгаламж” банкны асуудлаар Н.Золжаргал мэдээлэл хийнэ

zoljargal aaa  “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргажээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15:00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.
Томоохон арилжааны банкны нэг Хадгаламж  банкийг төрийн банктай нэгтгэх болсон нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн гадаадад тавьсан их хэмжээний өртэй холбоотой хэмээн мэдээлэл гараад буй юм. Дээрх асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэл хийнэ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Олон улсын маргааныг шийдвэрлэх шинэ гарц: Хөгжиж буй орнуудад нээгдэж буй боломж

Дэлхийн засаглалын тогтолцоо шинэчлэгдэж, олон улсын харилцааны орчин эрчимтэй өөрчлөгдөж буй өнөө үед хиймэл оюун …