25 дугаар суваг телевизийнхэн олон реалити шоу хийн үзэгчдэд хүргэж байсан билээ. Харин тэд энэ удаад залууст зориулсан шинэ реалити шоугаа энэ сарын 6-наас эхлэж буйгаа албан ёсоор цахим сүлжээгээр тараасан юм. Гэхдээ энэхүү шоу нь үзэгчдээс багагүй банга хүртээд байгаа юм. Учир нь залууст садар самууны илт сурталсан өнгө аястай рекламууд цацагдаж эхэлсэн бөгөөд тэд олны өмнө буюу камерын өмнө эр эмийн ажлыг ил задгай хийж буй бичлэгээ дэлгэсэн нь ийнхүү цахим ертөнцөд “шуугиан” тариад байгаа юм. Энэ төрлийн шоу Оросын телевиз бэлтгэн хүргэдэг ч монголчуудын хувьд хэр зохистойг тэд бодолцсон л гэж найдъя.
эх сурвалж:paparatsi.mn