Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийгээд эх орондоо ирэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Тэрбээр өнөө үдэш 21.30 минутаас эх орондоо ирэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцааны найрсаг уур амьсгалыг бататгах, хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц үзүүллээ гэж Хятадын хэвлэлүүд болон улс төр судлаачид дүгнэж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  БНХАУ-д төрийн айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм.

1447297475564401c3e4264

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхлаа.

Айлчлалын дүнгээр хоёр талын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.

NEWS.MN

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …