Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнгөрөгч бямба гаригт явах байсан ч тус улсад болсон зэвсэгт халдлагын улмаас түүний айлчлал түр хойшлоод байсан юм. Тэрээр Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон байна. Албан ёсны айлчлал арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гаригт эхлэх бөгөөд айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийх юм байна. Мөн Монгол-Францын бизнес форум зохиогдох ажээ.
Н.МЯГМАР