Хэзээ ч болзсон цагаасаа хоцрохгүй байх 3 арга

Dont-Be-Late-600x435Монгол хүмүүс цаг барьж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Эрт очсоноос оройтож очих нь цаг хэмнэх арга юм шиг санагддаг байх л даа. Бүх юманд цагаасаа эрт очдог зуршилтай хүний хувьд уулзалт бүрдээ эрт очин цаг үрэх ямар байдгийг би сайн мэднэ. Хүнтэй уулзах цагаасаа 30 минутын өмнө ирж хийх юмаа олж ядан суух, болзооноосоо мөн л өмнө очиж рестораны ширээн дээр утсаа оролдон суух зэрэг тааламжгүй байдалд зөндөө л орж байсан. Гэхдээ цагаа барина гэдэг нөгөө хүндээ хүндлэл үзүүлээд зогсохгүй өөрийнхөө хэн бэ гэдгийг харуулах боломж байдаг. Ялангуяа ажил хэргийн уулзалтад хоцорч ирвэл чи нөгөө хүндээ ажилдаа яаж ханддагаа харуулчихлаа гэсэн үг.  Миний найзууд “Чи яаж ингэж үргэлж цагтаа ирж чаддаг юм бэ?” гэж асуухад нь “Маш нууц!” гэж би хариулдаг. За за тоглосон юм. Хүмүүс надаас ийм асуулт асуудаггүй л дээ. Гэхдээ асуувал би юу гэж хариулахаа энд бичье гэж бодлоо.

1. Бүх цагаа 10 минут урагшлуулж тааруул.

Заримдаа гэрийнхээ хуучин цагийг 8:50 болж байгааг хараад ажлаасаа хоцорлоо хэмээн сандчин гараад утасныхаа цагийг хартал дөнгөж 8:40 болж байгааг мэдэн тайвширч байсан тохиолдол байгаа юу? Тэгвэл өөрийнхөө хардаг бүх цагийг ингэж урагшлуул. Тэгээд ингэж урагшлуулснаа мартчих. 10 минутаар урагшлуулах нь хэтэрхий хэрэг бол 5 минут илүү тохиромжтой.

2. Бүх юманд зарцуулах цагийг “запастай” бод.

Та өдөр болгон ажилдаа хоцрох гээд байдаг гэж бодъё. Тэгвэл өглөө сэрэхээсээ эхлээд гэрээ орхиж явах хүртлээ юу юу хийдгээ жагсаагаад хийдэг зүйл бүрдээ хэдэн минут зарцуулдгаа тооцоорой. Харин одоо үйлдэл бүрдээ орох минут дээр илүү 5 минут нэм.

Ингэхийн учир нь гэвэл хүн ихэвчлэн хийх зүйлийнхээ хугацааг байж болох хамгийн зохистойгоор нь тооцдог. Харин хамгийн зохистой болон бодит хугацаа зөрдгөөс буруу тооцоолол ихэвчлэн үүсдэг. Жишээ нь “Би 10 минутад усанд ормоор байна.” “Би 15 минутад усанд ордог” хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Цагийн хуваарь чинь үнэн зөв байсан ч нэг зүйлээс нөгөөрүү шилжих цагийг хүмүүс бас тооцдоггүй. Юм бүхэн дээрээ нэмэлт 5 минут тооцох нь энэ бүх толгойны өвчинг үгүй хийнэ.

3. Замд чинь ямар бэг бүтэлгүйтэл, түгжрээ, садаа болно гэж байнга тооцоолж бай. 

Үргэлж цагаасаа хоцордог хүмүүс ерөнхийдөө маш их өөдрөг, нэг цэгээс нөгөө цэг рүү хүрэх замаа ямар ч саад бартаагүйгээр төсөөлдөг юм байна лээ.

“Хоёр машин мөргөлдөөд зам түгжирснээс биш уул нь би яг л цагтаа ирж байсан…”

“Би уул нь гэрээсээ аягүй эрт гарсан. Даанч утсаа мартаад буцаж яваад…”

“Яг танилцуулгаа хийх гээд сууж байтал ажлын хүн ирээд юм яриад салдгүй…”

Харин цагаа барьдаг хүмүүс болж болох бүх юмыг тооцож гэрээсээ гардаг. Жишээ нь би ажлын ярилцлагад орох гэж явахдаа замын түгжрэлд төлөвлөснөөсөө илүү 30 минут, ямар нэгэн азгүй байдлаар CV гээ алдуул дахиж хэвлүүлэх 10 минут, хувцас минь урагдвал шинэ хувцас авах 20 минут, удаан таараагүй хүн гэнэт таараад юм яриад зогсвол зарцуулах 5 минут гээд л бүгдийг нь тооцож үздэг. Миний энэ тооцоолол хэтрүүлдэгтэй сонсогдож байгаа байх л даа гэвч би ядаж л хэзээ ч хоцордоггүй. Өөр ямар саад гарч ирэхийг мэдэхгүй ч “запас” цагтай байх нь намайг авардаг.

Замд чинь ямар ч саад тохиолдсонгүй чи 30-40 минутын өмнө ирчихлээ гэж бодъё л доо. Сайн л биз дээ, тэгвэл тэр цагаа уулзалтаасаа өмнө жижиг сажиг юмаа цэгцэлж юу ярихаа бэлдэхэд зориул эсвэл нөгөө эртнээс дуусгах гээд чадахгүй байсан номоо унших боломжтой боллоо гэсэн үг.

Миний зөвлөгөөг уншсан танд баярлалаа! Танд амжилт хүсье!

эх сурвалж: monday.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …