Манай нийгэмд үнэн худлыг нь таашгүй олон үзмэрч бий. Зарим тохиолдолд тэд үнэнийг илчилсэн байхад зөвхөн мөнгөний төлөө худал ярьж, бусдын амьдралд гай болох нэг нь ч бий. Тэгвэл “Нууц дуран” нэвтрүүлгийн ялагч, үзмэрч Баярцэцэг нь Буриад улсын нийслэл Улан-Үд хотын иргэдийн урилгаар элэг нэгт Буриад зон олон болон Орос ахан дүүстэйгээ уулзан тэднийг гайхашруулаад иржээ. Түүний хамгийн том хүсэл нь Орос улсын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож Монгол хүний чадварыг дэлхийд гайхуулах гэнэ.
эх сурвалж: cityinfo.mn