Телевизийн шоунаас төрсөн “Anemone” хамтлаг нэг үе үзэгч, сонсогч олонтой байсан. Хамтлаг анх таван гишүүнтэй байсан ч Ооноо буюу Оюунтуяа уран бүтээлийн чөлөө авсан. Тэрбээр хамтлагтаа дуулахын сацуу СУИС-ийн эстрад дуу дуулаачийн ангид суралцдаг байсан ч Аралын оронд үргэлжлүүлэн суралцахаар гурван жилийн өмнө явсан. Өдгөө 23 настай дуучин бүсгүй арлын оронд өнгөрүүлсэн гурван жилийн хугацаанд гадаад төрхөө эрс өөрчилж хүүхэдтэй болжээ. Хамтлагийнхаа “хамгийн эгдүүтэй нь” гэгддэг байсан Оногийн шинэ төрхийг сонирхоорой.