Танд хэрэг болох зүйлс:
1.Порлон
2.Алчуур
3.Сода
4.Улаан буудайн гурил
5.2 боодол цаасан алчуур эсвэл сонин байж болно.
6. Сойз
7.Бага хэмжээний ус
1-р алхам: Бэлдсэн ус порлоноороо гуталны гадна талыг бага хэмжээгээр чийгшүүлнэ. Хэт их битгий норгоорой.
2-р алхам: Зөөлөрсөн илгийг дотроо устай шүршигч саваар шүршиж цэвэрлэвэл илүү тохиромжтой.
3-р алхам: Ус, сода 2-оо уусгаж уусмал болгон порлондоо шингээгээд гуталны гадна талыг зөөлнөөр үрж цэвэрлэнэ. Хэрэглэж буй порлон бохирдмогц усаар дор нь зайлж цэвэрлэн цэвэрхэн порлон хэрэглээрэй.
4-р алхам: Гутландаа боодолтой цаасан алчуур юм уу сонин (00-ын цаас байж болно) хийж нарны гэрэл юм уу, дулаан газар хэсэг байлгаж хатаана.
5-р алхам: Хуурай болгож хатаасан гутлаа сойз эсвэл алчуураар арчиж өнгийг сэргээнэ.
6-р алхам: 2 цайны халбага содыг 2 цайны халбага улаан буудайн гурилтай холиод гутлынхаа дотор тал руу цацаж өгнө. Ингэж цацах нь эвгүй үнэрийг дардаг.