Кимчинээс болж хоёр Солонгос маргав

7k4j5lmmd3c6k39sn970fpvhrhСолонгос үндэстний хоол зоогонд тун чухал байр суурь эзэлдэг кимчи буюу халуун ногоо бүхий нэг төрлийн даршилсан ногоо өдгөө дэлхий дахины хэрэглээ болоод байгаа билээ. Даяаршлын үрээр Солонгос үндэстний энэхүү хүнс олон сая хүний дуртай зууш болон хувираад байгаа юм. Гэтэл саяхан энэхүү зууштай холбоотой нэгэн маргаан хоёр Солонгосын дунд дэгдсэн байна. БНСУ болон БНАСАУ аль аль нь кимчиг өөрсдийн соёлын өв хэмээн мэдээлж, НҮБ-ын дэргэдэх Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын газарт  хандсан байна. Улмаар аль аль нь өөрсдийн нэрийн өмнөөс кимчиг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Олон улсын мэдээллийн эх сурвалжуудын дамжуулж байгаагаар Өмнөд Солонгос 2013 онд кимчиг дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн байна.

Харин Умард Солонгос энэ асуудлаар НҮБ-ын зохих албаныхантай уулзахаар товлосон юм. Хоёр Солонгос НҮБ-д кимчиний талаархи яг адилхан тодорхойлолт өгсөн бөгөөд Солонгосын соёл уламжлалд өөр өөр төрлийн кимчиг өөр өөр баяр ёслол эсвэл, арга хэмжээнд хэрэглэж ирсэн байна. Халуун ногоо болон бусад амтат ургамлыг төрөл бүрийн хүнсний ногоо зарим тохиолдолд жимстэй хольж тусгайлан бэлтгэдэг кимчи нь нэн эртнээс Солонгосчууд хоол зоог байж ирсэн юм. Дашрамд дурдахад кимчиний хамгийн түгээмэл төрөл нь байцааны болоод  өргөс хэмхний кимчи байдаг ажээ. Эдгээр хоёр төрлийн кимчиг Солонгосын хойг дахь бүхий л газар нутагт бэлтгэн хэрэглэдэг байна.

Болд-Эрдэнэ

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …