Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ыг зохион байгуулах тухай А/947 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд тус тус зохион байгуулна.
“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 77 сая 608мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.
“Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт, Монголын хүүхдийн ордонд тус тус үүрэг болголоо.