Дунай мөрний бэлэг

878dcc84a61cb511greatӨчигдөр өглөө Австрийн Вена хотын дундуур урсах Дунай мөрний эргээр салхилж явсан хүмүүс нэгэн эрэгтэй сонин янзын үйлдэл хийж буйг анзаарчээ. Эхлээд тэр эр эрэг дагуу нааш цааш явж байгаад гэнэт ус руу үсэрч орсон байна. Тэнд байсан хүмүүс сайн эрийг амиа хорлох гэж байна гэж бодоод цагдаа нарыг дуудсан гэнэ.

Дуудлагаар ирсэн цагдаа нар өөр зүйлийг олж харжээ. Тэр сайн эр голын усан дотор мөнгөн тэмдэгтүүд байгааг илрүүлсэн аж. Эрэгтэй олзоо хамж байх үеэр нь цагдаа нар морилжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг мөнгөө хамж дуусахыг хүлээгээд дараа нь тооллого явуулснаар 100 гаруй мянган евро уснаас гаргаж ирснийг нь мэдэв.

Өдгөө цагдаа нар энэ мөнгөний жинхэнэ эзнийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Харин “загасчин” эр олз олсныхоо төлөө урамшуулал хүртэхээр тэсэн ядан хүлээж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …