Харгис хэрцгийгээр бусдын амийг хөнөөсөн этгээдэд 16 жилийн хорих ял оноожээ

hereg0923-300x247Олон нийтийн телевиз, сайтуудаар болон “Өдрийн  сонин”-д “Сэлэнгэ аймгийн Сайхан суманд онц ноцтой хүн амины хэрэг гарсан буюу хоолойг хэрчиж, толгойг нь салгасан гэмт хэрэг гарсан” гэх мэдээлэл гарсан.

2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Хогийн хонхор /хог асгадаг цэгт/ гэх газар хоолойгоо хэрчүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсон үйлдэлд, 2015 оны 5 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, дээрх хэргийг Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон байна.

Сэлэнгэ аймгийн сум дундын хоёрдугаар прокурорын газар яллагдагч Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан зүйлүүдээр ял сонсгож, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба Сайхан сум дахь Сум дундын шүүх 2015 оны 10 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 16 жилийн хорих ялыг чанга дэглэм бүхий хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 …