Их аваргатай хайран романс үүсгэн олны танил болсон Лагшми бүсгүй энэ удаад загвар өмсөгчдийг ажилгүй болгох шахав. Аливаа арга хэмжээнд брэндийн хувцсаар гоён эгээ л тайзнаа алхаж буй мэт ихэмсэг байдаг тэрээр шинэ жилийн гоёлоо “Хайрын хурим” салоноос сонгохдоо ийнхүү дэгжин загваруудыг өмсөн гангарчээ. Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа “Uugantsetseg Bayarsaikhan эгчдээ маш их баярлалаа, ” I am free” үдшийн даашинзны загварууд нь маш сайхан болсон байна лээ, эмэгтэй хүний эрхэмсэг төрхийг тодотгож өгсөн гайхалтай бүтээлүүд. Цаашдын ажилд нь амжилт хүсье!!! kiss emoticon” хэмээн бичжээ.