Язралтыг хэрхэн арилгах вэ? Язралт яагаад үүсдэг вэ? Хэрхэн сэргийлэх вэ?
Язралтыг хэрхэн арилгах вэ?
1) Оливийн тос нь өөртөө маш олон төрлийн эрдэс бодис болон антиоксидант агуулсан байдаг учираас язралттай хэсэгтэй түрхэн массаж хийх нь гэрийн нөхцөлд арилгах нэгэн сайн арга юм.
2) Cocoa Butter нь хамгийн шилдэг язралт арилгах тос гэдгийн хүн бүхэн андахгүй байх. Энэхүү тос нь цусны эргэлт сайжируулж хөгширөлт болон үрчилээнээс хамгаалах найрлагатай учир хамгийн хурдан хугацаанд үр дүнтэй арилгах бас нэгэн арга. Өдөрт 2 удаа түрхэхэд үр дүнгээ өгдөг.
3) Өндөгний цагаан нь уурагаар баялаг учир бас мөн язралт арилгахад хэрэглэх боломжой. Тэрхүү хэсэгээ арчиж цэвэрлээд өндөгний цагаанаа сайтар хутгаж хөөсөрүүлээд түрхэж өгөөд хатахыг нь хүлээгээд хүйтэн усаар угаагаад олив тосоор тосолоорой
Язралт багсгах Гуужуулагч хийх арга:
– Нунтаг кофэ (coffee)
-Олив тос
Энэхүү 2 бүтээгдэхүүнээ холио зуурмаг болгож өгөөрэй. Ингээд язралттай хэсэгтэй бага багаар авч иллэг хийх маягаар түрхэж дуусаад 20 минут байлгаарай. Дуусаад алчуур эсвэл бүлээн усаар угаагаад химийн бодисгүй биеийн тос түрхэж болно ( вазалин бас болно)
Язралт ягаад үүсдэг вэ?
Хүн бүрийн биеийн онцлог өөр өөр. Гэхдээ голчилон хүмүүс хэт жин нэмэх, жирэмслэх, булчин нэмэх гэх биед гэнэт өөрчилөлт ороход язарч эхэлдэг. Бас нэг том нөлөө нь эмэгтэй хүнд удамшиж ирдэг байна. Ээж нь эсвэл эмээ нь язрамтай бол охин нь бас адил байх шинжтэй. Жирэмсэн үед хэт арьсанд тэлэлт явагдаж язарч эхэлдэг байна.
Хэрхэн сэргийлэх вэ?
Хэрвээ та жин нэмэх эсвэл жирэмсэн гэдэгээ мэдсэн л бол сэргийлэх арга хэмжээг авсан нь дээр. Мэдээж бүр мөсөн язрахгүй байна гэсэн баталгаа байхгүй ч туршиж үзээгүйгээс үзсэн нь илүү дээр. Ямар ч төрлийн биеийн тос түрхэх байсан заавал массаж хийж өгч бай. Ингэх нь арьсыг тайвшируулж агшиж суларахад бэлдэх болно. Бас мөн Витамин (Ц) орсон тос ашиглах нь арьсанд хэрэгтэй зүйлсийг өгч бас хэт тэлэлтээс хамгаалж өгөх болно. Арьсыг үргэлж чийглэг байлгах нь агшиж сунахад мөн туслах тул анхаараарай.