Өнгөрсөн Баасан гаригийн 22.00 цагийн орчим Англи улсын Лондон хот дах нэгэн дэлгүүрийн гадаа байрлах банкны автомат машинд үйлдлийн алдаа гарч, тухайн хүний автоматаас авах мөнгийг хоёр дахин өсгөн өгч байсан явдал болжээ.
Дэлгүүрийн ойролцоо амьдардаг иргэдийн дийлэнх нь оюутнууд бөгөөд тэд автомат машины алдааг мэдсэн даруй и найз нөхөддөө энэ тухай мэдэгдэн, мөнгө авах дараалалд зогссон байна.
Түүнчлэн мөнгийг хоёр дахин өсгөдөг автоматын тухай олон нийтийн сүлжээнд бичиж, дугаараа хурдан болоосой, мэдээгүй хүмүүс ойрхон байвал ирж аваарай гэх мэтээр бичиж байсан ажээ.
Автомат машин нэг цагийн турш алдаатай ажилласны дараа банкны ажилтан ирж түүний алдааг зассан ба банкны зүгээс тухайн автоматын алдааг далимдуулан мөнгө завшсан иргэдэд хариуцлага тооцохгүй гэж мэдэгдсэн байна.