Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулахын тулд автотээврийн улсын хяналтын байцаагчид нийслэлийн Замын Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран хөдөлгөөний ачаалал ихтэй зогсоолуудад ажиллажээ. Түүнчлэн автобусны буудал дээр удаан зогсож хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгшинэ мэдээ
Санал болгох мэдээ
Маргаашаас зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ
Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ …