Хүний амь хөнөөсөн эмч камерын бичлэгээ устгахаа мартсан байжээ

Шинэ жилийн шөнө ууртай эмч өвчтөнөө зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.  ОХУ-ын Белгорода хотын эмнэлгийн хүлээлгийн өрөөнд энэ хэрэг гарсан байна. Ууртай эмчийн нударга дэндүү ширүүсэн учир 56 настай Евгения Вахнина гэгч нас барсан байна. Бичлэгт харуулснаар эмч орж ирээд өвчтөнийг зодож эхэлнэ. Талийгаачийг 2 удаагийн цохилтоор унагаасан байна.

Уг хэрэг гарсаны дараа эмнэлгийнхэн талийгаачийг толгойгоороо хана цохиж унасан үүнээс болж нас барсан хэмээн эмнэлгийн дүгнэлт хийн хэрэг гарсан өрөөний  ул мөрийг угааж цэвэрлэсэн байна.   Гэвч тэд камерын бичлэгээ устгахаа мартсан байжээ. Ингээд эмч нарын гэмт үйлдлийг бичсэн камерын бичлэг нийгмийн сүлжээнд тархаж хэргийн үнэн мөнийг илчилсэн байна.


Эх сурвалж:Times.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …