Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм. Ингээд Хууль зүйн байнгын хороонд уг хуулийн төслүүдийг шилжүүлэн өгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа байнгын хороогоор хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдийн зүгээс уг хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлсний дараа анхны хэлэлцүүлгээр нь дэмжлээ.
Ж.ГАНАА
эх сурвалж: medee.mn