Европын шүүхээс ажил олгогчид ажилтныгаа ажлын цагаар юу хийж байгааг хянах эрх олгосон. Энэ эрхийнхээ дагуу Англи улсын ажил олгогчид, ажлын цагаар Facebook, Twitter, Google-ийн Chat ашиглахыг хориглосон байна.
Өнгөрөгч онд Румынийн нэгэн инженер ажлын цагаараа найз бүсгүйтэйгээ мессенжердэж байгаад ажлаасаа халагдсан явдлаас энэ бүхэн эхэлсэн юм. Тэрбээр ажлын цагаар найз бүсгүйтэйгээ хувийн асуудлаар мессенжердсэнийг компани нь дотоод журам зөрчсөн гэх шалтгаанаар ажлаас нь халсан байдаг. Энэ асуудлаар инженер залуу Европийн шүүхэд хандсан бөгөөд шүүхээс ажил олгогчийн талд шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрээс үүдэн Их британийн ажил олгогчид ажилчдынхаа онлайн орчинд хийж буй үйлдлийг хянахаар болжээ. Ялангуяа ажлын газраас олгосон ухаалаг утас, компьютер, iPad-аар хувийн мэдээллээ илгээхгүй байхыг, ажлын цаг дууссан үед ч илгээхгүй байхыг сануулжээ. Facebook л гэхэд ажил олгогчдод ажилтнуудын хувийн электрон захиаг “Apple”-ийн iMessage болон WhatsApp апп, зураг шейрлэдэг Snapchat болон Instagram дээрээс хянах боломж олгодог байна.
эх сурвалж: medee.mn