Даваа гаригийн өглөөнөөс Японд хүчтэй салхи салхилж, цас орсны улмаас дотоодын 160 орчим нислэг цуцлагдаад байгаа талаар “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Агаарын тээврийн JAL болон ANA компаниудаас Токио дахь “Ханэда”-гийн 149 нислэгийг цуцалжээ. Мөн Осака болон бусад хотуудын нисэх онгоцны буудал дээр 13 мянган хүн зорьсон газар луугаа нисч чадахгүйд хүрсэн байна. Японы агаарын тээвэрлэгч “AIR DO”-ын 12 нислэг цаг агаарын таагүй байдлын улмаас цуцлагдаад байгаа аж. Агаарын тээврийн JAL компанийн мэдээлснээр, Токиогоос гадна Обихиро, Кусиро, Хакодатэ, Аомори, Мисава, Акита дахь онгоцны буудлуудын нислэгийг цаг агаарын таагүй байдлын улмаас цуцлах болон хойшлуулаад буй юм байна.
эх сурвалж: medee.mn