Таний 2Гц хурдтай Pentium IV танийг хүлээлгээд удаад байна уу? Тэгвэл наашаа суу! Таний хуучин компьютер гологдоод гацаад байна уу? Бас та компьютерээ асахыг нь хүлээгээд баахан удаан суудаг уу? Тэгвэл энийг нэг туршаад үзээрэй.
Хэрхэн компьютерээ хурдан ажиллуулах вэ?
WindowsXP дээр нэлээн олон хэрэглэдэггүй програмуудыг авч хаяснаар компьютерээ хамаагүй хурдан ажиллуулах боломж байдаг.
Add/Remove Programs
Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг.
Start–>Control Panel–> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай!
Устахгүй байгаа программуудаа start-> run-> regedit гэж ороод
/HKEY_LOCAL_MACHINE/SOFTWARE/Microsoft/Windows/CurrentVersion/Uninstall
эндээс тухайн программаа delete.
Remove Your Background
Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ.
Тэгэхээр нь Desktop гэсэн дээр дарахад доорх цонх гарч ирнэ.
Зураг дээрхтэй адилаар none гэж сонгоод color: гэсэн хэсэгт хүссэн өнгөө сонгоод OK дараарай!
Remove the Special Effects
Windows XP их гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л… Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй!
Үүний тулд та хамгийн эхлээд Windows товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай!
Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ.
Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой!
Ийм цонх гарч ирэв үү?
Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой.
Adjust for best performance гэж сонгоод OK. За яасан хэхэхэ Санаа зоволтгүйээ. Энэ чигээр нь хэрэглэмээргүй байвал буцааж болох ч бас нэг арай өөр арга зааж өгье.
Өмнө заасны дагуу дэлгэцийн тохиргоогоо нээгээрэй!
Харин энэ удаад Desktop биш Appearance хөндлөн цэсийг сонгоорой. Тэгээд Windows and Buttons гэсэн хэсэгт Windows XP Style гэж сонгоод, color scheme дээр нь өөрт таалагдсанаа сонгоод OK.
MSCONFIG
Windows XP-д бас тэр болгон хэрэглэгддэггүй шаардлаггүй сервич үйлчилгээнүүд нэлээн байдаг. Та тэдгээрээс disable хийснээр хурдан ажиллах боломжтой. Гэхдээ энийг хийхдээ бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй.
Үүний тулд эхлээд Start->Run.. гэж эсвэл Windows товчийг R товчтой зэрэг дарж доорх цонхыг нээгээрэй!
тэгээд нүдэнд нь msconfig гэж бичээд Enter дараарай.
Гарч ирсэн цонхноос Start-Up гэдгийг сонгоход windows анх асахад автоматаар асаж буй програмуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс анх асах шаардлагагүй програмуудаа сонгоод disable болгоорой.
Мөн та Services хэсгээс windows-н зарим сервисүүдийг хааж болно. Гэхдээ мэдээж үүнийг хийхэд таньд тодорхой компьютерийн мэдлэг хэрэг болох болов уу. Учир нь хэрэгтэй сервисийг хаачихвал та дараа нь хэрэглэж чадахгүй гэсэн үг болохоор мэдэхгүй бол Start-up-аас бусад хэсгийг битгий оролдоорой!
За нэг ийм зүйл байна. http://reviews.cnet.com/4520-10165_7-5554402-1.html бас энэ
http://www.upcweb.com/D3B/TweakingXP.aspx давхар сонирхоно биз дээ.
Disable System Restore
Та System Restore функцыг ашигладаг уу? Би лав ашиглаж байсан тохиолдол байдаггүй. Энэ функцыг хааснаар таний компьютер мэдэгдэхүйц бүүр эрс хурдан ажиллахыг та мэдрэх болно. Үүний тулд та дээр заасантай адилаар System Properties-г нээх хэрэгтэй.
Тэгээд хөндлөн цэснээс System Restore гэдгийг сонгоорой. Гарч ирсэн цонхонд Turn off System Restore on all drives гэснийг чагтлаад ОК дараарай.
Та мэдээж ингэснээр System Restore функцыг дахин хэрэглэх боломжгүй болно. Гэхдээ таний ХР танигдахын аргагүй хурдлахыг та анзаарна.
Бусад
1. За мөн та үндсэн хатуу дискээ defragment хийснээр хурдыг нэмэх боломжтой.
Үүний тулд [start]-> [all programs]-> [accessories]-> [system tools]->[disk defragmenter] гэж нээгээрэй.
тэгээд үндсэн хатуу диск C:-гээ сонгож байгаад [Defragment] товчийг дараарай. Үүнийг хийх үедээ бусад бүх програм хаалттай, та огт РС-ндээ хүрэлгүй орхисон нь дээр. Таний дискний хэмжээнээс хамаараад зарцуулагдах хугацаа нь янз бүр байна. 5-45минут гэж бичсэн байдаг ч түүнээс илүү удахыг ч үгүйсгэхгүй юм.
2. Adware, Spyware тагнуулын програмуудыг устгах хэрэгтэй. Эдгээр нь нууцаар таний компьютерт ажиллаж нэлээд их төвөг уддаг, бас аюултай. Тэгэхээр танд 2 програмыг санал болгож байна.
http://www.lavasoft.de/software/adaware/
болон үнэгүй програм болох
http://www.safer-networking.org/
эдгээр програмыг татаж аваад шалгаад тагнуул програмуудаас компьютерээ цэвэрлэснээр маш хурдан болохыг, ялангуяа интернэт рүү сүнгэнэхийг та мэдрэх болно.
3. Вирусынхээ програмыг зөв сонгоорой. Зарим вирусын програмууд маш удаан байх тал байдаг. Бас вирусын програм суулгаснаасаа хойш нэг удаа бүрэн шалгалт хийж орхиорой! Мөн вирусын програмынхаа тохиргоог сайн хийж өгөөрэй!
4. Интернет хөтөч програм та ямар програм хэрэглэдэг вэ? Internet Explorer-оо? Хэрвээ тийм бол одоохон солих хэрэгтэй гэж зөвлөх байна. Та хамаагүй хурдтайгаар, бас илүү хамгаалалт сайтаагаар, илүү найдвартайгаар интернетээр аялахыг хүсвэл Mozilla Firefox програмыг яг одоо татаж авч суулгаарай!!
Opera хэрэглэдэг бол танийг Firefox хэрэглэхийг зөвлөх байна. Opera- нь хэдийгээр харьцангуй хурдан мэт боловч зарим нэгэн веб функцууд, javascript үйллүүдийг биелүүлэх чадвараар дутмаг байдаг. Тэгэхээр та одооноос эхлээ Firefox програмыг хэрэглээрэй.
Энд дарж татаж авах хуудас руу очоорой! Хэлээ сонгоод ч татаж авч болно.
Эсвэл та мөн Mozilla firefox програмыг Монгол хэл дээр хэрэглэх боломжтой.
Энд дарж татаарай!
Гэхдээ Монгол хэл дээрх нь сүүлийн хувилбар биш, бас орчуулсан үгийн сонголт нь нэг их таалагдаагүй болохоор та бүхнийг Бусад хэл дээрх хувилбарыг дээрх эх хуудас руу нь орж татаж авахыг санал болгож байна. За тэгээд эцэст нь хэлэхэд заавал Firefox-г сонгоорой! Бас найз нөхөддөө энэ хичээлийг зааж өгөөрэй гэж хүсье!
Start товчин дээр даран run комманд дээр даран msconfig гэж бичэн enter дарна.
гарч ирэх цонхноос boot.ini-г сонгон boot optsions-ooc NOGUINOOT-ын өмнө чагт таьна .
Мөн TimeOut 30 sec гэсэн байх ба та түүнийг 10 sec болгож өөрчилсөнөөр та виндовс хр эхлэхэд гарч ирдэг лого-г арилгаж бгаа бөгөөд таны компютер өмнөхөөсөө илүү хурдан асах болно. Аан бас System Restore-гоо унтраавал ажиллагаа эрс сайжирдаг.
Нэгийг мартаж Automatic updates-ийг turn off болгочихвол бас дээр
File Indexing -ийг Disable болгох
My Computer руу ороод C: Drive mouse баруун дараад Properties-т орно
“Allow Indexing Service to index this disk for fast file searching.”-ийн өмнөх чагтыг авч Apply changes to “C: sub folders and files,” and click OK.
2. Temp болон cache file-уудыг устгаж байх
3. Хэрэглэдэггүй фонтуудаа устга (оффис болон график программууд ачаалахад нэмэртэй!!!)
4. Антивирус программаа компьютерийн хүчин чадалдаа сонгож хэрэглэх (зарим хүмүүс муу юман дээр лаг юм суулгах гэж зүтгэдэг )
бага ч гэсэн компьютерийн хурданд нэмэр болно
За тэгээд хэрэв дээрхи заавруудийг уншаад нэг л ойлгохгүй эсвэл computer ийн талаар тийм ч сайн мэдлэгтэй биш хүнд хамгийн амархан арга бол Tune-Up Utilities болон Diskeeper 2 ийг суулгах юм.